Шинээр 37 тохиолдол дахин бүртгэгдэж Корона вирусын тохиолдол Монгол улсад 135 боллоо

Шинээр 37 тохиолдол дахин бүртгэгдэж Корона вирусын тохиолдол Монгол улсад 135 боллоо

ЭМЯ, ХӨСҮТ, улсын онцгой комиссын өнөөдрийн мэдээллээр халдварын шинэ тохиолдол 37-оор нэмэгдсэнийг зарлалаа. Ингэснээр өмнөх 98 + 37 = 135 тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөх 98 тохиолдлын 20 нь эдгэрч эмнэлгээс гарч байгаа бол өнөөдрийн мэдэгдсэн 37 тохиолдлыг ХӨСҮТ-д шилжүүлэн авч ирж байгааг хэллээ.

Ямартай ч эдгээр бүх тохиолдлууд нь гадаад улсаас ирж байгаа иргэдэд халдварласан тохиолдлууд буюу импортын шинж чанартай гэдгийг хэлсэн байна. Гэсэн ч иргэд тайвширч болохгүй. Дор бүрнээ анхаарал хяналт, биеийн дархлаагаа сайжруулах ёстойг сануулсаар байгаа юм.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.16-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.16-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, May 15, 2020

Дээрх мэдээний нийтлэгдсэн ангилал: нийгэм
Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.