1072 хувьцаа шалгах

1072 хувьцаа шалгах

Таван толгой хувьцаат компани өмнөх онд нилээдгүй ашигтай ажилласан билээ. 1 их наяд орчим төгрөгийн ашигтай ажиллаж болдгийг харуулсан тэд энэ жилээс эхлэн иргэдэд хувьцааны ноогдол ашгийг тараах гэж байна. 1072 хувьцаа эзэмшигч 1 иргэн тус бүр 96840 төгрөгийг авах боломжтой. Магадгүй тал хэсгийг нь сургалтын төлбөртөө зарцуулсан оюутнууд эсвэл өмнөх 2016 оны Ч.Сайханбилэгийн засгийн газрын шийдвэрийн дагуу 300ш нэгж хувьцаагаа 300’000 төгрөгөөр арилжсан иргэдийн хувьцаа нь багассан байгаа. Өөрөө хэлбэл 1072ш хувьцаандаа хүрэхгүй гэсэн үг. Тэгэхээр 96840 төгрөгний ноогдол ашгаас одоо байгаа хувьцааныхаа тоонд харьцуулж тооцсон мөнгөн дүнгээр авах боломжтой. Ямартай ч улс төрчдийн гаргасан ноогдол ашиг тараах шийдвэр удахгүй 05 сарын 01-нээс хэрэгжиж эхлэх тул та бүхэн өөрийн дансны бүртгэлээрээ брокер диллерийн газруудаар дамжуулж мөнгөө авч эхэлнэ. Хэрэв танд брокерийн данс байхгүй бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дурын газарт очиж дансаа нээлгэх боломжтой.

Энд дарж үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн вэб сайт руу хандан 1072 хувьцаагаа хэд байгааг шалгана уу.

Дээрх мэдээний нийтлэгдсэн ангилал: нийгэм
Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.