Зээлийн төлөлт хойшлуулах талаар 3 талын байр суурь

Зээлийн төлөлт хойшлуулах талаар 3 талын байр суурь

Засгийн газар + Ерөнхий сайд У.Хүрэлсэх:

Тэрээр 2020.03-р сард засгийн газраа төлөөлж мөн өөрийн хатуу байр суурийг илтгэсэн нэгэн мэдэгдэлдээ Корона вирусын дэгдэлт өндөр байгаа энэ хэцүү цаг үед ард иргэдийн аж амьдралд дэмжлэг болох үүднээс санхүүгийн зарим асуудалд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Түүний мэдэгдэлд хэрэглээний зээл буюу түүн дотроо голчлон орон сууцны иптекийн, цалингийн зэрэг хүү өндөр зээлүүдийг зарцааж эргэн төлөх хуваарийг 6 сараар хойшлуулж байгааг мэдэгдсэн. Банкуудтайгаа хэлэлцээд тохирчихсон мэт тухайн үеийн мэдэгдлийг ард иргэд тун ихээр дэмжиж сайнаар хүлээн авч байлаа. Нийгэм даяараа хүний хөдөлгөөн бага, ажиллаж буй ААН-үүд нь цомхотгол хийж бизнес процесс явагдахгүй байгаа энэ цагт үед хэрэгтэй л шийдвэр. Харин өнөөдөр 4-р сарын 15..

Банкууд: Монгол улс маань арилжааны олон банктай. Түүн дотроо төрөөс дэмжлэг авч санхүүгийн тогтвортой байдалдаа анхаардаг томоохон 5 банк бий. Эдгээр банкууд нь цалингийн болон орон сууцын зээлийн бүтээгдхүүн борлуулалтаараа бусад банкаа дагуулахгүй. Өндөр ашигтай ч ажилладаг байж болох салбарын гол тоглогчид маань харин ерөнхий сайдынхаа шийдвэрийг тийм ч чих зөөлөнтэй хүлээж авсангүй. У.Хүрэлсүх сайдыг мэдэгдэл хийсний маргаашнаас банкнуудын гадаа хүний хөдөлгөөн нэмэгдэж зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтэй иргэд урт дараалал үүсгэж байлаа. Харин банкны ажилтнуудын өгсөн гол хариулт бол хараахан журам гараагүй байгаа тул хуучин төлөлтийн хувираараа та зээлээ заавал төлж явах ёстойг дахин дахин сануулж хэлсээр. Уг нь засгийн газар болоод ерөнхий сайдын хэлсэн гол санаа нь иргэдийн зээлийн хуваарьт өөрчлөлт оруулж 6 сараар хойшлуулахад та бүхэн эрсдлээ тооцоолж дааж гарах нь улсдаа үзүүлэх том дэмжлэг болох нь ээ гэсэн санаа. Өнөөдөр 04-р сарын 15

Иргэд: Тэд зээлтэй. Хариуцлагаа ухамсарласан. Товчхондоо орлогоо тодорхойлоод төлж чадах хэмжээгээ шалгуулаад банкнаас мөнгө авч хэрэглэж байгаа хүмүүс. Огт зээлгүй эсвэл зээл авч чадахгүй байгаа хүмүүсээс арай өөр санагдана. Авсан зээлээрээ нэг бол ажил бизнестээ буцааж хөрөнгө оруулж байгаа эсвэл гэр бүлийнхээ хэрэгцээг хангах орон сууц авсан ажилтай зорилготой иргэд. Одоо харин Корона вирусны тархалт өндөртэй хэцүүхэн цаг үе. Байдал хэцүүдэж эхэлсэн 3-р сарын үеэр ерөнхий сайдынх нь хэлсэн мэдэгдэл тэдэнд том ачааг хөнгөлчихсөн юм шиг санагдаж байлаа. Ажил бизнес нь зогсож зарим нь ажлаасаа халагдан цомхотголд өртөж байгаа тохиолдол одоо ч хүртэл хэдэн зуугаараа нэмэгдэж байна. Ингээд тэд байдал сайжиртал буюу ойрын 6 сардаа зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлтийг банкиндаа гаргасан боловч банк нь дээрх хариултаа хэлсээр, буцаасаар бүтэн 1 сарын хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр 04-р сарын 15. Байдал яг л хэвээрээ яг бодитой зээлийн хүүг хойшлуулж байгаа тохиолдол байхгүй учраас иргэд цөхөрч эхлээд байна. Ерөнхий сайддаа итгэх үү. Банкны өгч байгаа хариултад итгэх үү гэдэг тун их эргэлзээ дагуулсан хэвээр.Үнэндээ хэнд нь ч итгэх ёстой бай цаана нь аж амьдрал хэцүүдэж ахуйн хэрэгцээнийх нь зүйлс хомсдож байгаа нь илт үзүүлэлт юм. Телевизээр сайхан ярих хүчтэй мэдэгдэл хийх нь иргэдийн сэтгэл зүйгээр тоглож нийгэмд бужигнаан талцал үүсгэж болдгийг та бид яг өнөөгийн энэ цаг үед нүдээр хараад сууж байна.

Яг л шилний цаанаас чихэр долоолгохтой адил энэхүү мэдрэмжийг ард иргэд чинь дахин дахин мэдэрмээргүй байна аа.

Ерөнхий сайд аа. Эрхэм банкны удирдлагууд аа. Одоо санаагаа нэгтгэж иргэдээ бодитоор дэмжих цаг нь ирлээ. Та бүгд чин сэтгэлээсээ хичээнэ үү.

Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.