ГЭРЭГЭ аппаар дамжуулан машины татвараа төлөөрэй

ГЭРЭГЭ аппаар дамжуулан машины татвараа төлөөрэй

Автомашин эзэмшигч нь улсын дугаарын сүүлийн орноос хамааран жилийн эхний 6 сард багтаан татвараа төлөх журамтай байдаг. Энэ журмын дагуу таны машин 4 эсвэл 9 -өөр төгссөн бол энэ сардаа багтаан татвараа төлөх юм.

Корона вирусны тархалттай байгаа энэ цаг үед иргэд бид олон нийтийн цугласан газраар зорчихгүй байх нь эргэн тойрныхоо хүмүүсийг эрсдэлд оруулахгүй байх чухал алхам болно. Гэрээсээ ажиллахыг нийгмээрээ дэмжиж байгаа энэ үед таны төлбөрүүдийг зайнаас төлөх хялбар шийдлийг технологийн компаниуд бий болгожээ. Та гар утасны ГЭРЭГЭ аппликэшнийг ашиглан автомашиныхаа татварыг болон торгуулийг төлөх боломжтой. Мөн цаашилбал орон нутгийн автобусны тасалбарыг ч цаг алдалгүй шуурхай захиалж авах боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн та smartcar.mn болон itax.mta.mn сайтуудыг ашиглан татвараа төлөх боломжтой.

Дээрх мэдээний нийтлэгдсэн ангилал: нийгэм
Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.