Амралт, фитнесийн газруудыг хэсэгчлэн нээх талаар

Амралт, фитнесийн газруудыг хэсэгчлэн нээх талаар

Нийслэлийн удирдлагууд хуралдаж Улаанбаатар хотын иргэдийг амралт чөлөөт цагаараа Богд уулын алхалтын цэгт олноор цуглахаас сэргийлэн зарим амралт, фитнесс заалуудыг нээхээр хуралджээ. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу дээрх газруудыг хэрэв нээн ажиллуулж эхэлвэл ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийх хэрэгтэйг хуралдаанд оролцогчид сануулсан байна.

Өнөөдрийн байдлаар Covid19 -ийн улмаас дэлхий нийтээр 126 мянга гаруй хүн нас барж сая гаруй хүн вирусын халдвар авсан байна. Манай улсад мөн адил 1600 орчим хүн тусгаарлалтанд байгаа бол 30 хүн корона вирусын халдварын эмчилгээ хийлгэж байгаа юм. Тиймээс эрчимтэй тархаж байгаа энэ үед нийт иргэдийн хувьд хяналтаа сулруулахгүй байхын зэрэгцээ албан хаагчдын хяналтын дор зарим газруудыг нээх шийдвэрээ УОК-т нийслэлийн удирдлагууд хүргүүлэхээр болсон байна.

Та бүхэн ууланд алхахдаа, спорт зааланд бэлтгэл хийхдээ ч маскаа сайн зүүж гар ариутгагчаа хэрэглэн сонор сэрэмжтэй байгаарай.

Дээрх мэдээний нийтлэгдсэн ангилал: нийгэм
Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.