13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна

13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна

Шинэ коронавирусийнталаарх цаг үеийн мэдээллийг өдөр бүрийн 11:00 цагт хүргэж байгаа билээ.Энэ дагуу өнөөдрийн мэдээллийг хүргэж байна.Хурлын эхэнд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ Өнөөдөр дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,593, сэжигтэй тохиолдол 6,973 байна. Халдвар авсан 132 хүн нас барсан. БНХАУ-аас гадна дэлхийн 4 бүсийн 14 улсад 56 тохиолдол батлагдсан. Үүнээс 42 тохиолдол нь Ухань хотод зорчсон өгүүлэмжтэй байна. Энэ нь БНХАУ-аас бусад оронд дэгдэлт хэлбэрээр тархалт явагдахгүй байгааг харуулж байна. Тохиолдлын ихэнх нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд нас барсан тохиолдын ихэнх нь архаг өвчтэй байна. Гэхдээ энэхүү үзүүлэлт нь 2003 онд гарсан SARS-н дэгдэлттэй харьцуулахад харьцангүй бага байгаа юм. 
Түүнчлэн бас нэгэн асуудлыг тодруулж хэлэхэд, энэхүү өвчлөлтэй холбоотой ташаа мэдээлэл нийгэмд их тархаж байгаа учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудыг албан ёсны буюу ДЭМБ болон салбарын яамнаас мэдээлэл авахыг хүсч байна.Харин Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар танилцууллаа.
 Тэрбээр “БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээлэл буюу өнөөдрийн байдлаар өвчилсөн хүний тоо 5974, нас барсан хүний тоо 132, сэжигтэй тохиолдлын үзүүлэлт 9239 байна. Мөн бүрэн эдгэрсэн 103 иргэн эмнэлгээс гарчээ. Түүнчлэн дэлхийн 16 оронд 56 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Харин 20 оронд сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.
 Манай улсын тухайд, өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Харин тандалтын 4 долоо хонгийн мэдээгээр амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 12.9 хувийг эзэлж байна.
 Яг одоогоор ХӨСҮТ-д коронавирус гарсан улс оронд зорчсон  халуурсан шинж тэмдэгтэй 13 хүнийг тусгаарлаад байгаа.
 Түүнчлэн энэ сарын 28-ны байдлаар 6 аймгийн 8 хилийн боомтоор нийт 1966 Монгол Улсын иргэн нэвтэрсэн мэдээтэй. Тиймээс холбогдох журам дүрмийн дагуу ханадалт, судалгаа хийгдсэн болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэв. 

Мөн хурлын үеэр Хэнтий аймагт ямар өвчлөлөөр тухайн иргэн нас барсан талаарх үнэн зөв мэдээллийг албаныхан хүргэсэн юм.
 Энэ талаар Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Хэнтий аймагт 14 настай охин нэгдүгээр сарын 24-нөөс эхэлж халуурч, 27-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн ч нас барсан тохиолдол бий.
Үүний шинжилгээний хариу өчигдөр гарсан.
Бид шинжилгээ хийхдээ өмнө байсан 21 вирусийг илрүүлэх шинжилгээ болон коронавирусийг илрүүлэх тестүүдийг тавьсан бөгөөд хариугаар А хүрээний H3N2 вирусийн халтгалгааны хүндэрлээс болж нас барсан нь тогтоогдсон” гэлээ.

Дээрх мэдээний нийтлэгдсэн ангилал: нийгэм
Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.