Тэтгэврийн реформ хөдөлгөөний тухай

Тэтгэврийн реформ хөдөлгөөний тухай

Монголын урдаа барьдаг шилдэг эдийн засагч нэгдэж тэтгэврийн реформ хөдөлгөөнийг эхлүүлээд байна.

Тэдний ярьж байгаагаар иргэд насаараа ажиллаад тэтгэвэрт гарах үедээ төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн авч чадах уу үгүй юу гэдэг санааг чухалчилж ярьж байгаа. Тиймээс тэтгэврийн сангийн алдагдалтай байдлыг чөлөөлж цаашид иргэдийн нуруун дээр ирэх ачааллыг багасгахын төлөө тэтгэврийн реформ буюу бүрэн өөрчлөлт хийх хэрэгтэй гэж эдийн засагчид ярьж байна.

Тэтгэврийн сангийн тогтолцоог европын хөгжингүй орнуудын жишигт нийцүүлэх энэхүү реформ хөдөлгөөнийн санаачилсан эдийн засагчдыг дурдвал:

Ө.Ганзориг /Эдийн засагч/

Ж.Дэлгэрсайхан /Эдийн засагч/

Ч.Хашчулуун /Эдийн засагч/

Г.Ганзориг /Эдийн засагч/

Б.Өлзийнбаяр /Санхүүч/

Х.Алтай /Санхүүч/

Г.Мөнх-Эрдэнэ /Хөрөнгийн захын шинжээч/

багтаж байна.

Дээрх мэдээний нийтлэгдсэн ангилал: уриалга
Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.