Төрийн төмөр нүүр нь ахмадуудаа алагчлах нь

Төрийн төмөр нүүр нь ахмадуудаа алагчлах нь

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын 2019-2020 он солигдох мөчид ард түмэндээ дэвшүүлсэн мэндчилгээний чухал мэссэж болсон ахмад настны тэтгэврийн зээлийг 1 удаа тэглэх асуудал эцэслэн шийдэгдлээ. Засгийн газрын 2020.01.06-ны өдрийн хуралдаанаар нийт 4 зүйлд хамаарах ахмадуудын тэтгэврийн зээлийг 1 удаа тэглэх үйлчлэлийг хэрэгжүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ.

УИХ энэ долоо хоногт багтаан шийдвэрийг гаргах бөгөөд хууль батлагдвал зээлтэй байгаа 229000 мянган ахмадууд буюу нийт тэтгэвэр авагчдын дийлэнх хувь нь зээлээ тэглүүлж чадах юм. Үлдсэн 100000 гаруй ахмадууд маань зээл авалгүй үр хүүхдэдээ дараа бололгүй явсан нь өөрсдийнх нь буруу болж төрдөө гомдох гомдол нь дахин нэгээр нэгээр нэмэгдэж байгаа болов уу.

Алагчилж үзсэн төрийнхөө шийдвэрийг нуруундаа үүрсэн ахмадууд маань сонгуулийн саналын төдийнхөн энэ үйлдлийг нь мартахгүй л болов уу. Энэ зуны сонгуулиар шийдвэр гаргагчиддаа буцаагаад хариу барих байлгүй дээ. Манай хөгшчүүд ухаантай даа.

Дээрх мэдээний нийтлэгдсэн ангилал: нийгэм
Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.