Хотоо цэвэрхэн байлгая

Хотоо цэвэрхэн байлгая

Нийслэл Улаанбаатар хотод энэ өвлийн утаа нүдэнд харагдах хэмжээгээр харьцангуй багассан бололтой. Утаа багасаж үзэгдэх орчин ихсэхийн хэрээр юмс тод харагдаж эхэллээ. Шог ч гэмээр юм уу хот маань маш их хог бүр илүү хаягдалтай юм байна. Төв зам дагуух автобусны буудал бүрт хогийн сав байгаа ч түүнд нь хийсэн хаягдлууд багтахгүй эвгүй үнэртэх. Савнуудын арчилгаа хог ачилт бүр орхигдсон гэхэд болно. Автобусаа хүлээн зогсох иргэд ч хотоо цэвэрхэн байлгах талаар боддог ч үгүй бололтой хогоо хаа хамаагүй хаях нь энүүхэнд. За тамхины ишийг тоолоод ч хэрэггүй, маш их.

Хотын төвийн хэсэгт ийм байхад айлуудын гадаах хогийн цэгийг бүр ярилтгүй. Ачих эргэлтгүй байсаар удаан хугацаанд хаягдлаа хурааж орчноо бохирдуулна. Эвгүй үнэртэхийн зэрэгцээ орчин тойрны бохирдол дээд цэгтээ хүрч байхад оршин суугчид нь тоодог ч үгүй дээр нь нэмж хогоо хаях нь тун чиг хэцүү.

Энэ хогны асуудлаар нийслэл хотын удирдлагууд маань ямар арга хэмжээг авч хэрэгжүүлдэг талаар жоохон сонирож үзлээ.

  1. Та биднээ сар бүр хог хаяглыг ачиж хаяахад 2500 төгрөг хураан хот тохижилтын компаниар үйлчилгээ үзүүлдэг юм байна.
  2. Хот тохижолт үйлчилгээний ажилтнууды буюу ТҮК-ийн ажилтнууд гудамж талбай замын цэвэрлэгээг өглөөний 04:00 цагаас өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэдэг гэж хэллээ.
  3. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хур тунадастай үед зохих арга хэмжээг авах буюу цас орсон үед давс цацах гэх мэт тухай бүрт нь шаардлагатай арга хэмжээг авдаг ажээ.

Гэсэн ч хотын хог дийлдэхээ байлаа. Иймээс хотын иргэд оршин суугчдад бохирдолгүй цэвэр орчны төлөө сургалт зөвөлгөөг байнга хүргэж иргэдийнхээ соёлд анхаарахгүй бол хэдхэн жилийн дараа хогондоо дарагдсан нийслэлээ нүүлгэхээс өөр гарцгүй болох нь ээ. Энд зөвхөн хот доторх хогийн савны асуудлыг ярьж байгаа билээ. Цаана нь яригдах зөндөө орчин тойрон дахь хогны асуудал байгаагаас хотын дундуур урсаж буй туул, сэлбэ голын эрэг дагуух хогийн цэгүүд /уг нь зориулалтын хогийн цэг биш.. иргэд бид үүсгэсэн/, хотын баруун урд хэсгээр байрлах хүнд машин механизмын төвлөрсөн хэсгийн ил задгай хог, зуслангийн бүс ба Богдхан уулан дахь хог хаягдлын талаар дурдвал бичих зүйл маш их байх нь тодорхой.

Тиймээс иргэдээ бага ч гэсэн ухамсартай хандаж гишгэсэн газар бүрийнхээ орчин тойрныг бохирдуулахгүй байхын төлөө цэвэрхэн байцгаая. Хотоо цэвэрхэн байлгая.!

Б.Базар

Дээрх мэдээний нийтлэгдсэн ангилал: уриалга
Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.