Хоггүй Монголын төлөө

Хоггүй Монголын төлөө

Улс орныхоо ирээдүй хойчийг бодсон ч тэр одоо байгаа байдлаа харсан ч бидэнд нэг л зүйлийг хийх зайлшгүй шаардлага байна. Тэр нь хоггүй орчин. Өвөл зуны аль ч улиралд ил задгай хогтойгоо зууралдаж байгаа байдлаа засах хэрэгтэй. Ядахдаа зуны улиралд иргэд маань агаар салхинд гарч зугаалахдаа очсон газрынхаа эргэн тойрныг цаасан, гялгар мөн хуванцар хог хаягдлаар бохирдуулж орхихоо болих болоогүй юу… Идэж уух зүйлсээ машиндаа багтаагаад аваад явсан юм чинь буцахдаа бүр бага зай эзлэх хогийг нь ачаад ирж л сурмаар байна даа.

Яг дээрх алхмыг хийгээд сурчихвал иргэн таны хувьд маш том сөрөг асуудал буюу хогтой Монголыг хоггүй байлгахын төлөөх асуудлыг шийдэхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр болно.

  1. Байгальд хаягдсан цагаасаа 100 жилийн дараа хатуу шинж чанар нь дөнгөж л саармагжиж эхлэх ундаа, пивоны хуванцар сав.
  2. Гялгар буюу нийлэг хүнсний уут
  3. Даршилсан хүнсний төмөр лааз
  4. Ариун цэврийн буюу бидний сайн мэдэхээр 00-н цаас
  5. Архины шил, пивоны төмөр лааз гэх мэт эдгээр 5 төрлийн хог хаягдал нь ил оршдог байдлаараа хамгийн сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Тиймээс эдгээр хог хаягдлыг заавал зориулалтын хогийн саванд нь ангилан хаях нь байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байхад үнэтэй хувь нэмэр болно.

Иргэн та хичээгээрэй. Мөн эргэн тойрныхондоо үргэлж хогны талаар сануулж аль болох цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийн төлөө хогоо хогийн саван хийж хэвшээрэй.

Дээрх мэдээний нийтлэгдсэн ангилал: уриалга
Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.