Жагсаалтай Монгол

Жагсаалтай Монгол

Сонгууль айсуй…

Ирэх жилийн 1 сарын 1 ээс сонгуулийн шуум хүссэн хүсээгүй Монгол орон даяар тарна. Одоогоор улсад бүртгэлтэй 22 улс төрийн намуудаас их хурлын гишүүн болохоор горилж буй хүмүүсээ сойж эхлэх бөгөөд наанад нь нилээдгүй өрнүүлэх ажилтай. Тэр нь жагсаал юм. Одоогийн эрх барьж байгаа МАН -ыг шүүмжилж улс төрийн зорилгоор популист лоозон барьсан жагсаалыг маш олноор зохион байгуулах төлөвтэй байна. Болохгүй байгаа доголдолтой ажлыг шүүмжлэх нь зөв ч аль талыг барьж хэр зэрэг бодитой зүйл ярьж байна вэ гэдгийг иргэд бид тэдгээр жагсагчдын үгнээс анзаарах нь зүйтэй. Иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө явж байгаад сүүлдээ өөрийнхөө эрх ашгийн хамгаалан УИХ-ын гишүүн болсон цөөнгүй хүмүүс цөөнгүй. Батзандан, Уянга, Батцогт гэх мэт бичээд байвал бүгд л нийтийн эрх ашгийн төлөө лоозон барин хийрхэж гишүүн болсныхоо дараа нөгөө ард иргэдээ мартдаг дүрэмтэй.

Тиймээс ирэх хаврын сонгуулийн жил өрнөх жагсаал цуглаанаас иргэд маань өөрсдийн үнэлэмжээ өсгөж худал хий хоосон яригчдыг давраахгүй байхыг дор бүрнээ бодно биз ээ

Иргэд бидэнд хожсон зүйл одоогоор алга

Дээрх мэдээний нийтлэгдсэн ангилал: нийгэм
Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.