Редакцийн бодлого

Нийгэмд өрнөж буй цаг үеийн олон мэдээлэл, тэдгээрийн урсгалаас  хэрэгцээтэй зөв зүйлийг шүүн олон нийтийн дуу хоолой болж урилахдаа бид дараах чиглэлийг баримтлан ажиллахаа мэдэгдэж байна.

  1. uria.mn сайт нь домайн нэрнийхээ холбогдлыг утга төгөлдөржүүлж нийгэмд болж буй үйл явдлын хар, цагаан талыг дэнслэн зөв зүйлийг шүүн тунгааж түүнийгээ уншигчдад уриалах нийтлэл, бичвэрийн бодлогыг баримтална.
  2. Харилцагч талуудын хэлэлцэж буй асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаж хэт нэг талыг дэмжихгүй.
  3. Өөрсдийн редакцийн бодлогын хүрээнд 7 хоног бүр давтамжит хугацаанд шинэ нийтлэл, ярилцлага, технологийн шинэчлэлийн мэдээлэл, цаг үеийн мэдээ, фото мэдээ гэх контентуудыг бэлтгэн олон нийтэд хүргэнэ. Ингэхдээ сэтгүүл зүйн ёс зүйн дүрмийг үндэслэн ажиллана.
  4. Сошиал сүлжээнд өрнөж буй мэдээллийг сурвалжлан хүргэх ба эх сурвалжийг тодруулж нягталсны дараагаар нийтлэл, мэдээ бэлтгэн уншигчдад хүргэнэ.
  5. Цаг үеийн шуурхай мэдээ бэлтгэх явц нь уншигчаас шууд холбогдон ирүүлсэн мэдээллийн эх сурвалж байж болно.
  6. Шаардлагатай мэдээллийн эх сурвалжийг нууцлана
  7. Хамтран ажиллах гэрээний дагуу захиалгаар ирүүлсэн контент, нийтлэл, түүний агуулгын үнэн зөв, бодит эсэхийг манай вэб сайт хариуцахгүй. Тухайн нийтлэлийг зохиогчийн эрхийн холбогдох асуудлыг захиалагч тал бүрэн хариуцна
  8. uria.mn вэб сайт нь мэдээлэл технологийн “Цахим Арвижих” ХХК компанийн бүтээл бөгөөд контентийг түгээхдээ тухайн байгууллагын програм, техник хэрэгслийг бүрэн ашиглана.
  9. Олон нийтийн сүлжээнд /фэйсбүүк, твиттер/ албан ёсны нэр бүхий тусгайлан хаягтай байна. Энэхүү албан ёсны хаягаар мэдээллийг олон нийтэд түгээн идэвхижүүлэх хэрэгсэл болгон ашиглана. Сэтгүүлч ажилтнууд нь мэдээллийг олон нийтэд түгээхдээ хувийн сошиал хаягийг ашиглахыг зөвшөөрнө.
  10. Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь ёс зүйн хэм хэмжээ зөрчигдсөн, олон нийтийг сөрөг хандлагаар уриалсан, зохисгүй үг хэллэг ашигласан тохиолдолд түүнийг нягтлан шалгасны үндсэн дээр устгах эрхтэй
  11. Зар сурталчилгаа баннер, олон нийтэд хүргэж буй төлбөртэй мэдээллийн үнэн бодит эсэх болон зохиогчийн эрхтэй холбогдох асуудалд захиалагч тал дангаар бүрэн хариуцлага хүлээнэ.
  12. Бид өөрсдийн мэдээллийг түгээхдээ технологийн шинэ дэвшилтэд сошиал медиа сурталчилгааны системийг ашиглана.